2015 онд арвин түүхтэй “ГУМ” ХХК-ийн суурийг өргөжүүлэн “Юнайтэд Прожектс Корпорэйшн” ХХК-ийг байгуулж, барилгын зураг төсөл, барилгын төслийн менежмент, үл хөдлөх хөрөнгийн менежмент, банк санхүү, худалдааны салбарт хөрөнгө оруулан охин компаниудыг үүсгэн байгуулснаар групп компанийн зохион байгуулалттай болсон.
Шинэ жишгийг Монголд нэвтрүүлэгч тэргүүлэх менежменттэй компани болно.
Эерэг хандлагатай, Мэргэшсэн, Манлайлагч, Шинийг санаачлагч, Тасралтгүй суралцагч, Багаар ажиллах чадвартай, Хариуцлагатай, Үнэнч шударга
Компани хуулиар хүлээсэн үүргээ хүндэтгэн хувьцаа эзэмшигч, Төлөөлөн удирдах зөвлөл, Гүйцэтгэх захирал, Удирдах ажилтан, Ажилтнуудын зохистой харилцааг бий болгож, өөрийн чигүүргийг хараат бусаар биелүүлэх, хяналт тавих, бүх шатандаа хариуцлага хүлээх тогтолцоог бий болгон Компанийн нийгмийн хариуцлагыг хэрэгжүүлэн ажиллаж байна.
Бизнесийн бүтэц ба компанийн зохион байгуулалт,
Бизнесийн үзүүлэлтүүд “НЯХП” ХХК,
Шинэ Яармаг Цогцолбор Хороолол,
“Анаграм” ХХК,
“Грийн Проперти” ХХК,
“СИ И СИ Групп” ХХК,
“НИК Холдинг“ ХХК.
Шинэ үеийн төлөөлөл, мэргэжлийн туршлагатай, бүтээлч баг, хамт олон бүх төрлийн барилгын ерөнхий төлөвлөгөө, концепц, ажлын зураг төсөл, интерьерийг гүйцэтгэж орчин үеийн хот төлөвлөлт, архитектурын чиг хандлагыг захиалагчийн хүсэлт, зах зээлийн эрэлттэй уялдуулж нийслэл хотод өнгөнэмэх барилгуудын дүр төрхийг тодорхойлж байна.
Anagram.co
“Шинэ яармаг” цогцолбор хорооллын оршин суугчдын ая тухтай, аюулгүй, эрүүл амьдрах орчин нөхцөлийг бүрдүүлэх үүднээс хорооллын нэгдсэн харуул хамгаалалт, нийтийн эзэмшил, зам талбай, ногоон байгууламжийн тохижилт, арчилгаа, цэвэрлэгээ үйлчилгээ болон төвлөрсөн инженерийн шугам сүлжээний найдвартай, хэвийн, тасралтгүй ажиллагааг хангах, хянах чиг үүрэг бүхий ашиглалтын үйл ажиллагааг хариуцан ажилладаг.