Байршлын онцлого:
Ирээдүйн үнэ цэнэ
Суурьшлын шинэ бүс
Бохирдолгүй эрүүл шинэ хөрс
Цэвэр агаар + Агаарын чөлөөт урсгал
Шинэ Яармаг хорооллоос хотын төв, хотын төвөөс Шинэ Яармаг хороолол хүртэл нийтийн тээвэр явна. Шинэ Яармаг хороолол нь Мишээл экспо хүртэл 10.3 км зайтай байрлаж байна. Шинэ Яармаг хорооллоос Чингисийн /хуучнаар Сүхбаатарын/ талбай хүртэл 14.5 км зайтай. Мөн Сонсголын гүүрээр дамжин 5 шар, III, IV хороолол орох боломжтой. Улаанбаатар хотын зүгээс Яармаг чиглэл рүү автобусны явах тоог нэмж байгаа тул та автобус удаан хүлээх шаардлагагүй болж байгаа.
Гэртээ тайван цайгаа уугаад ажил руугаа гарахад өөдөөс өглөөний цэвэр агаар угтдаг. Гэр гэдэг хүний амьдралын онцгой мөч бүрийг бүрдүүлдэг нандин орон зай. Тиймээс хүрээлэл, зохион байгуулалт, тохижилт, дэд бүтцийг сайтар бодож амьдрах орчноо сонгох хэрэгтэй. Манай хороолол агаарын чанарыг тодорхойлдог үзүүлэлтийн дагуу эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй гэж гарсан.
Шинэ Яармаг хороолол нь гадаад орчинд ач холбогдол өгч оршин суугчиддаа тав тух болон байгалийн сайхан тал нутгаа гэрээсээ харах орчинг бүрдүүлсэн.