Худалдаа, Үйлчилгээ

Мини хот концепци. Жишиг хороолол.

21 га өөрийн эзэмшлийн газарт 2ʼ910 айлын орон сууц, 40% ногоон байгууламж, 1500 авто зогсоол, гүйлтын болон дугуйн зам, сургууль, цэцэрлэг, эмнэлэг, олон улсын стандартын иж бүрэн спортын байгууламжууд, худалдаа үйлчилгээний төв гудамж, автомашины хөдөлгөөн хязгаарласан хотхон төлөвлөлт.

“Шинэ Яармаг” орон сууцны цогцолбор хороолол барих төсөл нь 21 га газарт нийт 368,262 м.кв барилгажих талбай, 2910 айлын орон сууц, 1100 авто машины дулаан зогсоол бүхий 3 хэсэгтэй, амралт спортын талбай бүхий ногоон байгууламж, худалдаа үйлчилгээний зориулалттай хэсгүүд, усан оргилуур, 2000 хүүхдийн багтаамжтай ерөнхий боловсролын сургууль, 400 хүүхдийн багтаамжтай хүүхдийн цэцэрлэг, Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төв болон ОУ-ын жишигт хүрсэн эмчилгээ оношлогооны төв, эрүүл мэндийн үйлчилгээ бүхий орон сууц болон худалдааны төвийн барилга байгууламжаас бүрдэнэ.

Дөрвөн улирлын “Indoor Street” ба ”Boulevard” өвөрмөц худалдаа үйлчилгээний тэнхлэг гудамжтай болно. Улаанбаатар хотод хамгийн багадаа л нэг цагийг машиндаа түгжирч өнгөрөөж байгаа энэ үед бид өөрсдийнхөө амьдралд хэрэгтэй өөрчлөлтүүдийг хийх зайлшгүй шаардлагууд бий болж байгаа нь бодит баримт.

Цэцэрлэг, сургууль болон бүх төрлийн худалдаа үйлчилгээ нэг дороо төвлөрсөн, хотын түгжрэлээс хол, стресс үгүй эрүүл орчинг сонгож амьдрах нь танай гэр бүлийн магадгүй хамгийн чухал шийдвэр гаргалт болно.