Ерөнхий боловсролын дунд сургууль, цэцэрлэг төлөвлөгдсөн.
Монгол Улсын анхны олон улсын стандарт бүхий 'Степпе Арена-Мөсөн өргөө' нь улирал үл харгалзан ажиллах битүү ордон бөгөөд үндэсний шилдэг компаниуд нийгмийн хариуцлагын хүрээнд бүтээн байгууллаа. 'Степпе Арена-Мөсөн өргөө' нь ашиглалтын 7,800 м.кв талбайтай, үзэгчийн 2,600 суудалтай, шүүгч, тамирчдын хувцас солих 5 өрөөтэй, эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлэх олон улсын шаардлагад нийцсэн өрөөнөөс гадна хэвлэлийн хурал болон сургалт хийхэд зориулсан 80-100 хүний багтаамж бүхий хурал, уулзалтын танхимуудтай.
Олон улсын стандартын иж бүрэн спортын байгууламжууд. Үүнд спортын төв ордон төлөвлөгдсөн.
Хөл бөмбөгийн задгай стадионд төрөл бүрийн гадаа тоглох боломжтой спортууд хуваарийн дагуу ажиллана.
Хороолол нь 40% ногоон байгууламж, 21% зам талбай, 39% барилга байгууламжийн хуваарилалт хийгдсэнээс нарны тусгал, салхины урсгал болон харууцыг тооцсон цэгэн төлөвлөлт бүхий 40 блок барилга хоорондоо олон улсын жишиг хотхоны дагуу жигд хуваарилагдсан.
Улаанбаатар хотын суурьшлын шинэ бүс Яармагт буюу нийслэлийн Хан-Уул дүүргийн 8-р хорооны нутаг дэвсгэрт 21 га газарт 3000 айлын орон сууц, бүх төрлийн худалдаа үйлчилгээний тэнхлэг гудамж болонолон улсын стандартын спортын иж бүрэн байгууламж бүхий “Шинэ Яармаг” орон сууцны цогцолбор хорооллыг орчин үеийн цогц төлөвлөлтийн дагуу бүтээн байгуулах төслийг хариуцан хэрэгжүүлж байна.
Шинэ үеийн төлөөлөл, мэргэжлийн туршлагатай, бүтээлч баг, хамт олон бүх төрлийн барилгын ерөнхий төлөвлөгөө, концепц, ажлын зураг төсөл, интерьерийг гүйцэтгэж орчин үеийн хот төлөвлөлт, архитектурын чиг хандлагыг захиалагчийн хүсэлт, зах зээлийн эрэлттэй уялдуулж нийслэл хотод өнгө нэмэх барилгуудын дүр төрхийг тодорхойлж байна.
“Юнайтед Прожектс Корпорейшн” компани нь “Нью яармаг хаусинг прожект” төслийн компанийн санхүү, хөрөнгө оруулалт, үйлажиллагааг хариуцан ажиллаж байгаа менежментийн компани бөгөөд “Анаграм”ХХК нь төслийн ерөнхий төлөвлөгөө, бүхтөрлийн зургийн ажлууд болон зохиогчийнхяналтыг, “Грийн проперти” ХХК нь төслийнборлуулалтын дараах ашиглалт, үйлчилгээгтус тус хариуцан ажиллаж төслийн үнэцэнийг өсгөхөд дэмжлэг үзүүлдэг